Тэргүүн хатагтай чуулга уулзалтад оролцов

Хуучирсан мэдээ: 2010.09.23-нд нийтлэгдсэн

Тэргүүн хатагтай чуулга уулзалтад оролцов

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    “Хөгжиж буй орнууд дахь хорт хавдрын байдлын” асуудлаар энэ сарын 21-22-ны өдрүүдэд Вена хотноо зохиогдож буй Олон улсын атомын энергийн агентлагийн Эрдэм шинжилгээний чуулга уулзалтад оролцож буй Монгол Улсын Тэргүүн хатагтай Х.Болормаа өчигдөр Олон улсын атомын энергийн агентлагийн Ерөнхий захирлын орлогч, Цөмийн шинжлэх ухаан, хэрэглээний газрын дарга Вернер Буркарт, Агентлагийн Хорт хавдрын эмчилгээний хөтөлбөрийн албаны дарга Массүд Самией нартай тус тус уулзаж, Монгол Улсыг Агентлагийн хорт хавдрын эмчилгээний загвар хөтөлбөрийг хэрэгжүүлэх улсаар шалгаруулсны мөрөөр авах арга хэмжээний талаар ярилцав.

    Мөн Тэргүүн хатагтай Х.Болормаа Хорт хавдарт хяналт тавих олон улсын холбооны Ерөнхийлөгчтэй уулзаж, өөрийн байгуулсан «Итгэл-Хавдаргүй Монгол сан» төрийн бус байгууллагыг тус холбоонд элсүүлэхээр тохиролцлоо. Түүнчлэн Хорт хавдрын нийгэмлэг, Хорт хавдрын үндэсний хүрээлэн, Хөхний хавдрын эсрэг олон улсын санаачлага зэрэг АНУ-ын нэр хүнд бүхий төрийн бус байгууллагын удирдлагатай тус тус уулзаж, хамтын ажиллагаа тогтоосон талаар Гадаад харилцааны яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж