Хамтран ажиллах санамж бичгийн талаар ярилцав

Хуучирсан мэдээ: 2010.09.23-нд нийтлэгдсэн

Хамтран ажиллах санамж бичгийн талаар ярилцав

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мубарак Аль Сехайжанг өчигдөр төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

    Уулзалтын үеэр талууд Монгол, Кувейтийн хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тэмдэглэж буй энэ онд хоёр орны хамтын ажиллагаа олон шинэ хэлбэрээр баяжин өргөжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

    Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Кувейт Улсын Эмирийн ордны хэрэг эрхлэх яам хоорондын хамтран ажиллах санамж бичгийг хэрэгжүүлэх арга замын талаар хоёр тал санал солилцлоо хэмээн Ерөнхийлөгчий Тамгын газрын Олон нийттэй харилцах албанаас дамжууллаа.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж