Ургац хураалтанд сөргөөр нөлөөлж байна | News.MN

Ургац хураалтанд сөргөөр нөлөөлж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.23-нд нийтлэгдсэн

Ургац хураалтанд сөргөөр нөлөөлж байна

Аймгийн тариалангийн голлох бүс Баруунтуруун, Сагил, Хархираа, Тариалан сумдын нутгаар ойрын өдрүүдэд хур тунадас орсноос болж ургац хураалтанд сөргөөр нөлөөлж байна. Мөн энэ жил хавар хүйтэн, оройтож дулаарсан зэргээс болж улаан буудай, үр тарианы болц удааширсан гэнэ. Аймгийн хэмжээнд  4.6 мянган га-гаас 6.9 мянган тонн үр тариа, 4.3 мянган га-гаас 5600 тонн улаан буудай, 226 га-гаас 3.2 мянган тонн төмс хурааж авах ёстойгоос одоогийн байдлаар 1142 га-гаас 1334 тонн үр тариа, 849 га-гаас 1062 тонн улаанбуудай, 55 га-гаас 797.5 тонн төмс хурааж аваад байна. Намрын ургац хураалтанд 40 аж ахуй нэгж, 4500 хүн, 220 техник хэрэгсэл ажиллаж байгаа аж. Элдэв бэрхшээл тохиолдохгүй бол манай аймаг энэ удаа урьд урьдийн жилүүдийн дунджаас 5-6 центрийн илүү ургац авах юм.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж