Явган хүний замын асуудлыг шийднэ

Хуучирсан мэдээ: 2010.09.23-нд нийтлэгдсэн

Явган хүний замын асуудлыг шийднэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаярын захирамжаар нийслэлд “Явган хүний зам” арга хэмжээ өрнөж байна.  Энэ арга хэмжээний хүрээнд гаргасан судалганаас үзвэл нийслэлийн 6 дүүргийн хэмжээнд 77 байршилд явган хүний зам засаж, газар чөлөөлөх, тохижуулах шаардлагатай байна.  Ингэхийн тулд 215 обьект чөлөөлж, явган хүний замгүй газарт явган хүний зам шинээр тавих зэрэг ажлуудад урьдчилсан байдлаар 150 сая орчим төгрөг шаардлагатай байгаа юм байна. “Явган хүний зам” арга хэмжээ эхэлнээс хойшхи  1 сарын хугацаанд  6 дүүргийн нутаг дэвсгэрт 16 газар чөлөөлж уг газарт явган хүний зам тавих тохижилтын ажил ид хийгдэж байна. Нийслэл хотын байгуулагдсны 371 жилийн ойд зориулсан эдгээр ажлын явц байдалтай хотын дарга танилцав.  Тэрбээр Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдэд ажиллалаа.

    Б.Ариунаа

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж