Шаардлагыг үндэстэй гэж үзэв

Хуучирсан мэдээ: 2010.09.23-нд нийтлэгдсэн

Шаардлагыг үндэстэй гэж үзэв

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Дундговь аймгийн Сайнцагаан сумын төвд бүртгэлтэй зуу  гаруй жижиг оврын машин таксийн үйлчилгээнд явдаг. Өдөртөө 60-70 такси тогтмол үйлчилгээнд гарч байгаа гэсэн тооцоог авто тээвэр, замын газраас гаргачээ. Тэдгээрийн жолооч нар Мандалговийн төвийн зам ойрын хориод жил ямар ч засвар үйлчилгээ хийгээгүйгээс эвдэрч, энд тэндгүй өм цөм нүх үүсч иргэд зорчигчдод үзүүлэх үйлчилгээг доголдуулахаас гадна машин тэрэгний эвдрэл хэмхрэлийн гол шалтгаан болж байгаад эмзэглэн, аймгийн Засаг дарга Д.Чандмань, Сайнцагаан сумын засаг дарга М.Баянсан нарт шаардлага гардууллаа. Аймгийнхаа иргэдэд  өдөр шөнөгүй үйлчлэн нэгэн гол үйлчилгээг залгуулж байгаа таксийн жолооч нарын шаардлага  үндэстэйг Засаг дарга нар зөвшөөрөөд ойрын хоёр жилд төсөв, хөрөнгө, дотоод нөөц бололцоонд түшиглэн  аймгийн төвийн эвдэрч хуучирсан цармал замыг засч дуусгахаар амласан байна. Мөн таксийн үйлчилгээний километр тутмын хөлсийг жолооч нарын шаардлагаар 700 төгрөг болгож, харин өндөр настанд 500 төгрөгөөр үйлчлэх жишиг үнэ тогтоосон захирамжийг Сайнцагаан сумын Засаг дарга гаргасан байна. Ер нь болж бүтэхгүй байгаа энэ мэт асуудлыг заавал өргөх бичиг, шаардлагын хэлбэрээр биш, санал солилцох, саналаа уламжлах хэлбэрээр цаг алдалгүй тавьж байх нь төр, иргэний харилцааны байвал зохих хэв хэмжээ болохыг ч Засаг дарга нар таксийн жолооч нарт санууллаа.

    С.Пүрэвсүрэн

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж