
Дундговь аймгийн төв Мандалговийн хамгийн том худалдааны төв гурав дахь эзэндээ шилжлээ. Жараад оны сүүлчээр тус аймаг дахь Хөдөө аж ахуйн техникумын сурагчдын дотуур байрны зориулалтаар баригдсан гурван давхар барилга зах зээлийн анхан үед харах хүн, хайхрах эзэнгүй орхигдоход хүрсэн ч овсгоотой нэгэн бизнесмен тордож додомдон худалдааны том төв болгосон юм. Анхны эзэмшигч “Бөхөт” компани зуу гаруй түрээслэгчтэй энэ төвөө хэдэн жилийн өмнө Өмнөговь аймгийн ”Хөрх булаг” ХХК-д худалдсан ч шинэ, хуучин эзний хооронд зарга, хэл ам тасрахгүй байсаар гурав дахь эзний гарт шилжлээ. Уул худалдааны төвийг мөн аймгийн Сайнцагаан сумын иргэн Н.Батбаяр үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй ч жинхэнэ соёлтой, орчин үеийн худалдааны загварыг бий болгохыг зорин нэлээд хэдэн зуун сая төгрөгөөр худалдан аваад ажилдаа орлоо.
С.Пүрэвсүрэн