Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Эрүүгийн цагдаагийн газраас хамтран “Түүх,соёлын дурсгалт зүйлд тавих хяналт” сэдэвт онол практикийн бага хурлыг өнөөдөр зохион байгууллаа. Уг хурлаар Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйлсийг гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх талаар санал бодлоо солилцсон юм. Түүх соёлын дурсалт зүйлээ хамгаалж, түүнд тавих хяналтыг сайжруулахад төр засаг, холбогдох яам, газар, иргэд, төрийн бус байгууллагууд анхаарах нь зүйтэй гэдгийг онол практикийн бага хуралд оролцогчид онцолж байв.
Б.Анх