
Өнөөдөр Улаанбаатар хотод багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр хүрнэ. Өдөртөө 18-20 градус дулаан байна. Харин нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй, салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсааар секундэд 16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 13-18 хэм, говийн бүс нутгаар 21-26 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт 2 хэм дулаан, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.