
“Киви” хамтлагийн ахлагч Укагийн нууц авьяас тодорчээ. Тэрбээр “Бидний дурлал” шинэ цомгийнхоо дизайн, зургийн стилистээр ажилласан байна. Ука хамтлагийнхаа шинэ дүр төрхийг бий болгосон бөгөөд хамтлагийн бусад гишүүд ч гэсэн санал бодлоо хэлж хамтарч ажилласан аж. Тэдний шинэ дүр төрх, этгээд будалт, үс засалт, хувцаслалт үнэхээр содон гайхалтай харагдаж байлаа. Хамтлагийн продюсер, ая зохиогч Б.Ангирмаа охидынхоо шинэ дүр төрхт сэтгэл хангалуун байгаагаа хэлээд “Киви”-гийн энэ жилийн стиль имиж “Retro style” байх болно хэмээн тодорхойлсон юм.
Г.Даша