BMW X3 iPad-ны тавиуртай байна

Хуучирсан мэдээ: 2010.09.23-нд нийтлэгдсэн

BMW X3 iPad-ны тавиуртай байна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Өндөр үзүүлэлт, хүчин чадал бүхий тансаг автомашинууд техник, технологийн дэвшлийг дагаад олон нэмэлт эд анги, туслах хэрэглэлтэй байх болж. Дэлхийн шилдэг авто үйлдвэрлэгчдийн нэг BMW компани 6 Series coupe шинэ загвартаа шинэлэг, хэрэглэгчдийн тав тухыг хангах олон зүйлсийг багтаасан байна. Тухайлбал, смартфон, лэптоп болон таблет компьютерийг байрлуулах зориулалтын гэр, тавиур зэргийг бүгдийг нь суурилуулжээ.

    Тэдгээрээс олны анхаарлыг ихээр татаж буй Apple iPad-д зориулсан суурь. Арын суудалд зорчих хэрэглэгчдэд зориулж, урд талын суудлын хойно iPad-ны тавиур байрлуулсан байна. Ингэхдээ iPad-ыг босоо, хэвтээ аль ч хэлбэрээр ашиглаж болохоос гадна Wi-Fi, GPRS холболтод холбогдох юм.

    С.Цэлмэг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж