Монгол Улс ОХУ-д тусламж үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.23-нд нийтлэгдсэн

Монгол Улс ОХУ-д тусламж үзүүлнэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Засгийн газрын тэргүүн албан ёсны айлчлалаар гадаад оронд ажиллаж байгаа тул өнөөдрийн хуралдааныг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд даргалан явуулав. 

    Хуралдааны эхэнд Хөтөл тосгоны Дулааны цахилгаан станцын үйл ажиллагаа доголдож, хөлдөж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа талаар хэлэлцлээ.  Хөтөлийн “Цемент-Шохой” Төрийн өмчит хувьцаат компанийн дулааны станц нь   одоогийн байдлаар иргэд болон төвийн байгууллагын халаалтаас үүдсэн алдагдал нь л гэхэд  1.193.4 сая (нэг тэрбум нэг зуун ерэн гурван сая дөрвөн зуун мянга) төгрөг болжээ. Иймд энэ асуудлаар Засгийн газрын тогтоол гаргахаар болж 783.1 сая (долоон зуун наян гурван сая нэг  зуун мянга)  төгрөгийг  Засгийн газрын нөөц сангаас гарган санхүүжүүлэхийг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрсөн байна. Түүнчлэн  станцын цаашид бие даасан аж ахуйн нэгж болгох талаар санал боловсруулж Засгийн газарт танилцуулахыг Төрийн өмчийн хороонд даалгав. Энэ үеэр аж ахуйн нэгжийн алдагдлыг цаашид төсвөөс нөхдөг практик байж болохгүй гэдгийг танхимын гишүүд шүүмжилж байлаа.

    Үүний дараа хуралдаанаар Орос улсад 50 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний тусламж vзvvлэх нь зvйтэй гэж шийдвэрлэлээ. Энэ зун Оросын холбооны улсын тєв хэсэгт болон бусад зарим нутгаар хэт халж, хур тунадас багатай байсны улмаас ган гачиг бий болж,ой хээрийн тvймэр олон жилийн дунджаас 10 дахин их тархаж гамшгийн байдлыг бий болгоод байгаа гэнэ. Үүний улмаас хvний амь ч хохирч, эд материалын vлэмж хэмжээний хохирол учраад байгаа аж. Тvймрийн гамшигтай тэмцэхэд Орос улс албан ёсоор гадаадын улс орнуудад хандаагvй ч хоёр талын тохиролцооны хvрээнд 14 орон тусламж vзvvлж, 13 нисэх онгоц, 100 гаруй нэгж техник, 560 мэргэжилтэн ирvvлээд байна. Энэ тухай Засгийн газрын тогтоол гаргахаар тогтож, уг тусламжийн хvрээнд нөөшилсөн махан бvтээгдэхvvн нийлvvлэн хvргvvлэх арга хэмжээ авахыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай нарт даалгасан байна.

    Хэлэлцэх асуудлын жагсаалт ёсоор “Төв Азийн нvvдэлчдийн анхны төр байгуулагдсаны 2220 жилийн ойг тэмдэглэх тухай” Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд тэмдэглэх нь зүйтэй хэмээн дэмжлээ.
    Энэ ажлын хүрээнд “Дэлхийн нvvдэлчдийн тvvх, соёлын тєв” цогцолборыг vе шаттайгаар барьж байгуулахад улсын төсвөөс нэмэгдэл хөрөнгө шаардахгvйгээр аж ахуйн нэгж, байгууллагын vvсгэл санаачилгын vндсэн дээр зохион байгуулах боломжийг судлан vзэх гэсэн саналыг Монгол улсын Ерөнхийлєгчид уламжлахаар тогтов. Ойг тэмдэглэх, зохион байгуулахтай холбогдон гарах зардлыг Монгол улсын 2011 оны төсвийн төсөлд тусгахыг Сангийн сайдад даалгалаа. Мөн Орхон голын бохирдолтын талаар Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шалгалтын комисс хэд хэдэн удаагийн шалгалт хийсэн дүнг танилцуулж, хэлэлцүүлсэн байна. Хэлэлцэж буй сэдэвтэй холбогдуулан Орхон голоос гадна  олон томоохон гол мөрнүүд, байгаль орчинд уул уурхайн үйл ажиллагаанаас болж ихээхэн хохирол учир байгаа тул усны шинжилгээ хийх явуулын лабораторийн хөрөнгийг Засгийн газраас гаргах талаар ярилцлаа. Хуралдаанаар хэлэлцэх асуудлаас Орхон голын бохирдолтын байдалд хийсэн шалгалтын дүн голлох асуудал байсан тул нилээдгүй санал, тайлбар гаргасан бөгөөд энэ асуудлаар дараагийн хуралдаан дээр дахин хэлэлцэж, Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо.

    Засгийн газрын хуралдаанд дээрх дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Я.Содбаатар  танилцуулсан бөгөөд түүнээс дараах тодруулгыг авсан юм.


    -Орхон голын бохирдлын байдалд хийсэн шалгалтын дүн хэрхэн гарсан бэ? 

    -Шалгалтаар  Орхон гол нь хамгийн их бохирдолтын өмнөх шат буюу  III-IV ангиллын бохирдолтой байгаа нь тогтоогдлоо. Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших Орхон голын урсцыг бүрдүүлэгч, түүнийг тэжээгч болох Өлийн гол, Шийртийн гол, Улаан чулуут, Өлзийт тээлийн голын хөндийд “Алтан Дорнод Монгол” ХХК, “Монгол газар” ХХК-иуд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж, алт олборлолтын үйл ажиллагаа эрхэлдэг юм байна. Эдгээр компаниуд одоогийн байдлаар хаягдлын далан сэргээх, бохирдлыг зогсоох талаар ямар ч арга хэмжээ аваагүй байна.

    -Гол бохирдуулагч буруутай этгээдийг тогтоосон уу. Засгийн газрын хуралдаанаар хэрхэн шийдвэрлэсэн бэ?

    -Шалгалтын дүнд Орхон голыг бохирдуулагч гол үүсвэр нь Архангай аймгийн Цэнхэр сумын Шийртийн голын хөндийд үйл ажиллагаагаа явуулж буй “Монгол газар”, “Алтандорнод Монгол” компаниудын орхисон уурхай дээр ажиллаж байгаа 11 аж ахуйн нэгжийн буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэйг тогтоосон. Урьдчилсан шинжилгээгээр Орхон голын бохирдлын хэмжээ 70 хувьтай байгаа. Иймд дээрх аж ахуй нэгжийн лицензийг цуцлахаар болсон. Түүнчлэн байгаль орчинд учирсан хохирлыг барагдуулах, уурхайнуудад тусгай компаниар нөхөн сэргээлт хийлгээд зардлыг нь дээрх аж ахуйн нэгжүүдээс гаргуулах болно. Сая Засгийн газрын хуралдаанаар зөвхөн Орхон гол гэлтгүй олон голд дээрх аюул үүсээд буйг анхааралдаа аван уул уурхайн салбарт хаягдалгүй технологийг, ялангуяа үүсмэл орд ашиглах хууль эрх зүй, эдийн засгийн хөшүүрэг бий болгох талаар Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригтод үүрэг өглөө. Мөн Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанд  Орхон голын асуудлыг шийдэхтэй холбоотой зардлын тооцоог оруулж ирэх үүргийг Сангийн сайд С.Баярцогтод өгсөн бөгөөд дараагийн хуралдаан дээр дахин хэлэлцэхээр болсон.

    Б.Мандах

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж