Анх удаа бэлгийн бус замаар ДОХ-ын халдвар авсан тохиолдол гарчээ

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Анх удаа бэлгийн бус замаар ДОХ-ын халдвар авсан тохиолдол гарчээ

Монголд ДОХ-ын вирус тээгч 65 дахь тохиолдол өнгөрсөн долоо хоногт ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны төвд бүртгэгджээ. Өмнөх тохиолдлууд бүгд бэлгийн хавьтлаар халдварласан байсан бол энэ удаа бэлгийн бус замаар халдвар авсан анхны тохиолдол илэрсэн байна.

Халдвар тээгч нь хөдөө аймгийн харьяат, 25 настай, гэр бүлтэй, малчин бүсгүй юм байна.  Бүсгүй аймагтаа мэс засал хийлгэхээр болж, шинжилгээ хийлгэх явцдаа вирус тээсэн болох нь батлагдсан аж. Мэргэжилтнүүд нөхөрт нь  шинжилгээ хийхээр нийслэлээс явсан байна. Одоогоор түүний шинжилгээний хариу гараагүй байгаа ажээ. ДОХ-ын вирус тээгч бүсгүй орон нутагтаа ажиллаж амьдарч эмчийн байнгын хяналтад байх юм байна.

                                Д.ЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж