”Петровис” ирээдүйдээ гар сунгадаг

Хуучирсан мэдээ: 2010.09.23-нд нийтлэгдсэн

”Петровис” ирээдүйдээ гар сунгадаг

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    “Петровис-Ирээдүй” оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн хоёр дахь жилийн  тэтгэлгийг олгох арга хэмжээ есдүгээр сарын 22-нд буюу өчигдөр боллоо.
    Энэхүү хөтөлбөр нь хоёр үндсэн шаттай явагддаг бөгөөд эхний шатанд сонгон шалгаруулалтанд тэнцсэн   оюутнуудыг өөрийн харьяа салбар, нэгжид цалинтай дадлага хийлгэж,  хоёрдугаар шатанд дадлагын хугацаанд сайн ажилласан шилдэг  оюутанд сургалтын тэтгэлэг олгодог.

    Ингэснээр  ажлын гараагаа оюутан үедээ эхлүүлэх, оюутанд сурч мэдсэн зүйлээ ажил дээр дадлагажин батжуулах, хамт олон дунд ажиллах арга барил эзэмших боломжийг  олгож байгаагаараа давуу талтай төдийгүй дадлага хийх хугацаандаа өөрийгөө ирээдүйд  компанид хэрэгтэй мэргэжилтэн болно гэдгээ харуулсан оюутныг сургуулиа төгсмөгц нь ажлын байраар хангах, улмаар компаний ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэхэд чухал ач холбогдолтой хөтөлбөр юм. Хөтөлбөрийн хүрээнд 2009 онд 36 оюутан цалинтай дадлага хийснээс 2 оюутан шалгарч сургалтын бүрэн тэтгэлэг хүлээн авч ажлын байртай болсон бол 2010 онд  хот, хөдөөгийн Нефть хангамжийн салбаруудад  62 оюутан цалинтай дадлага хийж, тэдгээрээс сайн ажилласан 18 оюутныг шалгаруулан тэтгэлэгт хамрууллаа. Шалгарсан оюутнуудын дийлэнх хувь нь хөдөө орон нутгаас суралцаж буй оюутнууд бөгөөд манай хөтөлбөрт 2 дахь жилдээ оролцсон байна. Петровис  компани улс орныг бүхэлд нь хамарсан нефтийн бүтээгдэхүүний хангамжийн  өргөн сүлжээтэй, 400-аад нэгж салбартай, хөдөө орон нутагт ажиллах боловсон хүчний хэрэгцээ шаардлага их байдаг учраас  хөдөө орон нутагт амьдардаг, сурах чин хүсэл эрмэлзэлтэй, айл өрхийн хүүхдүүдийг дэмжиж  хөтөлбөртөө түлхүү хамруулах чиглэл баримтлаж байгаа нь компаний нийгмийн хариуцлагыг дээшлүүлэхэд оруулж буй  бодитой хувь нэмэр болж байгаа юм.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж