Mark Zuckerberg 100 саяыг хандивлалаа

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Mark Zuckerberg 100 саяыг хандивлалаа

Facebook сайтыг үүсгэн байгуулагч Mark Zuckerberg Нью-Жерсигийн дунд сургуульд 100 сая ам.долларыг хандивлахаар боллоо. Тэрбээр энэ хоттой ямар нэгэн холбоогүй ч тухайн бүс нутгийн болосвролын байгууллагууд хөрөнгө мөнгөний гачигдлаас үүдэн хүүхдүүдэд чанартай боловсрол эзэмшүүлж чадахгүй байгаа тухай мэдээллийг тэрбээр уншсан аж.
Уг хандивын үйл ажиллагааг тус мужийн амбан захирагч ихээхэн сайшаан хүлээж авсан ба тус үйл ажиллагаанд нэрт хөтлөгч Опра Уинфри оролцсон байна.
Түүний хандивласан хөрөнгөөр ирэх таван жилийн хугацаанд боловсролын чанарыг сайжруулах хөтөлбөр болосвруулан явуулна хэмээн мэдэгдсэн байна.
Mark Zuckerberg “Би хүүхэд бүрийг сайн боловсрол эзэмших боломжтой байгаасай гэж хүссэн. Мөн миний бэлэг бол нэг удаагийн мөнгө өгөөд зогсох зүйл биш. Олон сайн дурын байгууллагууд болон компаниуд болосвролын салбарт хөрөнгө оруулалт хийхийг уриалсан үйл явдал юм. Мөн 100 сая долларын үрээр ирэх таван жилд олон арван боловсролтой залуус бий болсноор хэд нугалсан их хөрөнгө босгох чадварлаг боловсон хүчинтэй болно гэсэн үг юм.
Өнгөрсөн жил дэлхийн тэрбумтаны жагсаалтыг тэргүүлдэг Bill Gates боловсролын салбарт 290 сая ам.долларын хандив өгсөн ба бүгд дунд болох ахлах сургуулийн үйл ажиллагааг сайжруулахад чиглэгдсэн байна.
Сүүлийн үеийн боловсролын чанар болон сурагчдын мэдлэгийг үнэлсэн судалгаагаар жил ирэх тутам чанаргүй болсоор байгаа үр дүн гарсан байна. Үүнд цагаан ордоноос анхаарах цаг болсныг тус арга хэмжээний үеэр Mark Zuckerberg онцлоод бусад баян корпорациуд хандивын үйл ажиллагааг боловсролыг салбарт чиглүүлэх шаардлагатай болсныг дахин сануулсан байна.
Мөн түүний өөрийн намтраар “The Social Network” нэртэй кино бүтээгдээд байгаа ба тус кинонд хэрхэн бизнесийн гараагаа эхлэн өнөөдрийн их амжилтад хүрсэн тухай өгүүлэх аж. Тэрбээр энэ жилийн Forbes сэтгүүлээс гаргадаг дэлхийн тэрбумтануудын жагсаалтад багтсан хамгийн залуу тэрбумтан болсон ба энэ нь түүний амьдралын зарчим болох “аль болох цөөн дайсантай олон найзтай байх” зарчмынх нь үр дүн хэмээн тэр ярьсан юм.
Түүн шиг амжилт олохыг хүсдэг олон мянган хүн байдаг ч хөрөнгө оруулагчийн туслалцаагүйгээр амжилтад хүрэх маш хэцүү. Түүнийг Facebook сайтаа үүсгэн байгуулаад байх үед Bill Gates тус сайтын ирээдүйг харж чадсанаар ихээхэн хэмжээний санхүүжилт өгөхийг зөвшөөрсөн байна. Энэ бол одоогийн таван сая гаруй хэрэглэгчтэй хүчирхэг сайтын эхлэлийг тавьсан үйл явдал байсан аж.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж