Хөрөнгө хэмнэх нэрийдлээр технологийн горим зөрчихгүй байхыг анхаарууллаа

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Хөрөнгө хэмнэх нэрийдлээр технологийн горим зөрчихгүй байхыг анхаарууллаа

Хот тохижилт, зам засвар гэхчилэн  бүтээн байгуулалтын ажлууд дөрөвдүгээр сараас эхэлдэг. Тиймээс энэ үед хотын бүхий л шатны удирдлагууд ширээний ард бус иргэдийн дунд, газар дээр нь ажил өрнүүлнэ гэдгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр өнөөдөр болсон нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөний үеэр  анхааруулсан байна. Энэ жилийн хувьд урьдчилсан байдлаар хот, дүүргийн хэмжээнд 10 гаруй тэрбум төгрөгийн тохижилтын ажил хийгдэхээр төлөвлөж, зураг төсөв нь хийгдэж байгаа юм.  Нийт тохижолтын ажлын 20 хувь нь дөрөвдүгээр сарын 1-нээс, үлдсэнийг нь дөрөвдүгээр сарын 15-наас эхлүүлэхээр төлөвлөжээ. Одоогийн байдлаар Баянзүрх дүүрэгт хоёр усан оргилуур, Сүхбаатар дүүрэгт Их сургуулийн гудамж, Ленины хөшөөтэй цэцэрлэгийн тохижилтын тендерүүд зарлагдаад байгаа юм. Бүх дүүргүүдэд бичил цэцэрлэг байгуулах бөгөөд эдгээрийн тохижилтын ажлын гүйцэтгэлд онцгой анхаарч, хөрөнгө хэмнэх нэрийдлээр технологийн горим зөрчих, хямд төсөр материалд дулдуйдах зэрэг зөрчил гаргахгүй  байхыг хотын мээр  анхаарууллаа гэж нийслэлийн Хэвлэл мэдээллийн аобанаас мэдээллээ.

Д.Цэцэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж