Шийдвэр гаргагчдад хаягласан сургалт боллоо

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Шийдвэр гаргагчдад хаягласан сургалт боллоо

“Инноваци ба хөгжил” сэдэвт бодлого боловсруулагчид болон шийдвэр гаргагчдад зориулсан семинар өнөөдөр Үндэсний хөгжил шинэтгэлийн хороон дээр болж байна. Энэхүү сургалтад Малайз улсаас мэргэжилтнүүд ирж оролцон туршлагаасаа хуваалцлаа. Манай улсын хувьд өнгөрсөн 20 жилийн хугацаанд лангуу, үүргийн наймаанаас аж үйлдвэрийн томоохон корпораци болох замыг туулсан. Харин хөгжлийн дараагийн шат бол гарцаагүй инновацийн бизнес гэж ҮХШХ-ны Шинэтгэлийн бодлогын газрын дарга Б.Ганбат илтгэлдээ онцолсон. Манай улс инновацийн идэвхжлээр 139 орноос 100 дугаарт ордог ажээ. Энэ бол хөгжиж буй орны хувьд чамлахаар үзүүлэлт биш гэнэ. Хойшид инновацийн стратегийг богино хугацаанд амжилттай хэрэгжүүлэх боломжтой гэж гадны мэргэжилтнүүд дүгнэжээ. Энэ удаагийн сургалт нь бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдад гэсэн хаягтай ч харамсалтай нь шийдвэр гаргах төвшний төлөөлөл хараахан оролцож харагдсангүй. УИХ-ын гишүүд нэг ч оролцоогүйн дээр ганц нэг идэвхтэй гишүүд туслахаа бие төлөөлөгчөөр илгээсэн байлаа.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж