Иргэд Иргэний бүртгэлийн гадаа хонож байна

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Иргэд Иргэний бүртгэлийн гадаа хонож байна

Хүн амын шинэчилсэн бүртгэл эхэлсэнтэй холбоотойгоор 100 айл дахь Иргэний бүртгэл мэдээллийн төвийг зорих олны хөл хэрээс хэтэрч байна. Иргэний  мэдээлэл, иргэний үнэмлэх, гадаад паспорт, үл хөдлөх хөрөнгө гээд амьд хүнтэй амин зүрхээрээ холбогдсон энэ газарт гэм нь эмх замбараагүй байдал, элдэв хүнд суртал хэзээ ч арилдаггүй айхтар талтай. Хүн амын шинэчилсэн бүртгэл явуулж байгаа болоод ч тэрүү, дээрээс нь тэр бүртгэлд хамрагдаагүй иргэн Эх орны хувь хишгээс хүртэж чадахгүй гэх тул толгойтой хүн бүр очих байтугай бодохоос аймаар энэ газрыг зорьж байна.


Энэ зураг бол өчигдөр оройн дүр төрх юм. Орой очиж оочер дугаар авдаг гэхээр нь 22 цагийн үед ИБМҮТ-ийн байрны гадаа очтол үнэхээр л хүмүүс тэнд хэдэн арваараа байна. Нөмөрч суух хөнжил, дэвсэж хэвтэх цаасан хайрцаг гээд бүхнийгээ чирч ирээд Иргэний бүртгэлийн гадаа иргэд хонож байна.

Зүгээр л энэ зургийг харахаар зүрх өвдөж, дургүй хүрмээр санагдана даа. Монгол улс иргэнээ ингэж бүртгэж, иргэндээ ингэж л хандаж байна.

Д.Монгол

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж