Байгаль орчны зөвлөл байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Байгаль орчны зөвлөл байгуулжээ

“Байгаль орчны шинэчлэл-2” төслийн хүрээнд зарласан байгаль орчны жижиг төслийн тэтгэлэгт уралдаанд Монголын байгаль орчныг хамгаалах холбооны Дорнод салбар зөвлөлийн “Дорнын тал” төсөл шалгарсан юм. Нидерландын Вант улсын Засгийн газар, Дэлхийн банкны дэргэд байгуулсан Итгэлийн сангаас санхүүжүүлэн, БОАЖЯ хамтран хэрэгжүүлж буй энэ төсөл нь Монгол орны байгаль орчны засаглал бэхжүүлэх, хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн менежментийг сайжруулах зорилготой билээ.

“Дорнын тал” төсөл хэрэгжсэнээр уул уурхайн хайгуул, олборлолт явуулж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, байгаль хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөний биелэлтэд хяналт тавихад орон нутгийн иргэдийн төлөөллийн оролцоо бий болгох юм. Энэ ажлыг хэрэгжүүлэх үүднээс Дорнод аймгийн 4 сумын 8 хүний бүрэлдэхүүнтэй Байгаль орчны иргэний зөвлөл байгууллаа. Мөн тус аймагт үйл ажиллагаа явуулдаг томоохон уул уурхайн аж ахуйн нэгжүүд дээр уг зөвлөлийг байгуулахаар ажиллаж байна гэж Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж