Уртын дууны наадам болно

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Уртын дууны наадам болно

Баруун бүсийн уртын дууны наадам ирэх сарын 9,10- нд Завхан аймгийн Улиастай суманд болох гэж байна. Баруун бүсийн Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймгийн уран бүтээлчид оролцох тус наадам гурван насны ангиллаар хоёр үе шаттай болох юм. Баруун Монгол түмний уртын дууны өв, соёлыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн хороо холбогдох төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа “Баруун бүсийн уртын дууны наадам”-ын ерөнхий шүүгчээр Уртын дууны Монголын холбооны тэргүүн Н.Уртнасан, шүүгчээр Ц.Түвшинжаргал, С.Юндэнбат, Ц.Жаргалсайхан, З.Соёлмаа нар ажиллана.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж