
Завхан аймгийн есдүгээр цэцэрлэгт 15 багш, ажилсад 100 хүүхэд хүмүүждэг. Уг цэцэрлэг нь анги бүхэнд нийтдээ 16 зуухаар халаалтаа шийддэг байсан бол энэ онд бага оврын Хятад улсад үйлдвэрлэсэн 6 жи маркийн уурын зуухтай болж, нэгдсэн халаалтанд шилжсэн байна. Ингэснээрээ жилд 22 машин мод хэрэглэдэг байсан уг цэцэрлэг өвөлдөө 20тонн нүүрс хэрэглэнэ гэсэн тооцоо гарчээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалт буюу БСШУЯ-ны сайдын багцаас хувиарласан 50 сая төгрөгийг уурын зуух шинээр барих түүний нэгдсэн шугам сүлжээнд зарцуулсан байна. 1954 онд байгуулагдсанаасаа хойш их засвар хийгээгүй байсан энэ цэцэрлэг шинэ халаалтын зуухтай болсноор хүүхдүүдийн болон багш ажилчдын ажиллах орчин нөхцөл эрс сайжраад зогсохгүй ямар ба аюул гэмтэл ч гарах шалтгаан буурсан байна.
Тогтохням