Улаанбаатар хотоос доноруудад 20 төсөл санал болгоно

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Улаанбаатар хотоос доноруудад 20 төсөл санал болгоно

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Дэлхийн банктай хамтран зохион байгуулахаар төлөвлөж буй Улаанбаатар хотын хөгжлийн асуудлаарх доноруудын
уулзалт ирэх дөрөвдүгээр сард болно. Доноруудын  уулзалтын үеэр Улаанбаатар хот хөгжлийн 20 төсөл санал болгохоор бэлтгэж байгаа ажээ. Улаанбаатар хотын эдийн засаг, нийгэм, барилга, хот төлөвлөлт, газрын менежмент, дэд бүтэц, үйлдвэрлэл, экологийн салбаруудын тулгамдсан асуудлыг судлан, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэх энэхүү уулзалтын бэлтгэл ажлыг хотын талаас хангуулах ажлын хэсгийг Засаг даргын нэгдүгээр орлогчоор ахлуулан байгуулжээ. Ажлын хэсгийнхэн Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзаж ярилцан, хоёр талаас хийж хэрэгжүүлэх асуудлуудаа нарийвчлан тохирч, бэлтгэл ажлаа хангаж байна. Одоогийн байдлаар нийслэлийн харъяа бүх байгууллагууд ажлын явц, санхүүжилтийн талаарх нэмэлт мэдээллээ ирүүлээд байгаа  бөгөөд тэдгээрийг нэгтгэн боловсруулж, чухал ач холбогдолтой төслүүдийг нь сонгон авч доноруудад санал болгох төслийн жагсаалтанд нэмж оруулах юм байна.
 
Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж