Киви мини тоглолтоо хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Киви мини тоглолтоо хийнэ

“Киви” хамтлагийнхан жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-нд төрсөн өдрөө уламжлал болгон тэмдэглэдэг билээ. Тэд дөрвөн жилийн ойгоо зөвхөн хамтлагийнхаа  бүрэлдэхүүнээрээ “Чингис” зочид буудалд  даруухан тэмдэглэсэн бол өнгөрсөн жил үзэгч фенүүдтэйгээ “UB Palace”-ыг “Киви таван жил”  тоглолтоороо доргиосон  юм. Харин энэ жил зургаан жилийн ойдоо зориулан “Чингис” зочид буудлын концертын танхимд “мини тоглолт”-оо хийхээр болжээ. Тус тоглолтондоо “Бидний дурлал” цомгоосоо болон шинэхэн уран бүтээлүүдээсээ толилуулах гэнэ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж