Хөнгөлттэй зээл олголт үр дүн муутай байна

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Хөнгөлттэй зээл олголт үр дүн муутай байна

Хүнс, хөдөөд аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн мэргэжилтнүүд хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосон зээлийн хэрэгжилт үр дүнг шалгахаар Хэнтий аймагт ажиллаад иржээ. Тус аймгийн Бор-Өндөр хот, Дархан сумаар хийсэн шалгалт нь үр дүн муутай гарсан нь яам болон шалгалтынхны сэтгэлийг гонсойлголоо.   

Бор-Өндөр хотоос 2009 онд 11 иргэнд нийт 77 сая төгрөгийн зээлийг “ХАС” банкны салбараар дамжуулан олгосон байна. Зээл авсан иргэдээс үйл ажиллагаагаа огт явуулаагүй гурван хүн байсан, үлдсэн нь үйл ажиллагаагаа эхлэх гэж байна гэсэн шалтгаан тоочиж байв.

Ажил үйлчилгээ огт эхлүүлээгүй гэх Ж.Батчимэг, Л.Мөнхчимэг, Ц.Ширнэн нарын иргэд нийтдээ 10 саяын зээл авчээ. Шалгалтын албаны шийдвэрээр зээлийг нь эргэн төлүүлэхээр боллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж