Тэнгэрийн араншинг уншина | News.MN

Тэнгэрийн араншинг уншина

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Тэнгэрийн араншинг уншина

Энэ сарын 23 буюу намрын дунд сарын 15-нд Дундговьчуудын хувьд ирэх өвөл, хаврын тэнгэрийн араншинг шинжих уламжлалт өдөр. Энэ аймгийн зүүн хойт талын Говь-Угтаал, Цагаандэлгэр , Дэрэн, Баянжаргалан сумын хашир туршлагатай ахмад малчид энэ  шөнө нутгийнхаа хамгийн өндөрлөг газар болох Их угтаал, Бага залаа зэрэг хэд хэдэн уулан дээрээс тэнгэр дурандан хоноод ирэх өвөл хавар хаана их цас унах, хаана өнтэйг таамагладаг.Уулан дээр гарах өвгөдийн амыг харж байж эндхийн малчид отор нүүдлийн чигээ товлодог уламжлалтай.  Тэр шөнө тэнгэрийн хаяаны өнгө хувирал, мана хэрхэн татаж буйг  ажигласан малчдын үг үнэтэйг малчид төдийгүй эрдэмтэн судлаачид ч үгүйсгэхгүй байгаа юм. Тэгээд ч энэ жилийн тэнгэр ”Унших” шөнийг малчидтай хамт ажиглахаар  Монголын радиогийн сэтгүүлч, цаг уурч, Соёлын гавьяат зүтгэлтэн Дамбын Шагдарсүрэн, “Хурын шим” төвийн цаг уурч, малчдын энэ ажиглалтыг олон жил дагнан судалж буй  Ч.Чулуун нар тус аймагт ирээд байна.

С.Пүрэвсүрэн

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж