Үдийн цайны цэсэнд хориглосон бүтээгдэхүүнийг өгсөн тул хариуцлагын асуудал хөндөгдөнө

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Үдийн цайны цэсэнд хориглосон бүтээгдэхүүнийг өгсөн тул хариуцлагын асуудал хөндөгдөнө

Эрүүл мэндийн болон Боловсрол, соёл ,шинжлэх
ухааны сайд нарын хамтарсан тушаалаар “
Үдийн цай” хөтөлбөрийн цэсэнд шkоолад, бялуу, давсалсан самар, мөхөөлдөс,
хийж
үүлсэн ундаа зэрэг бүтээгдэхүүнийг оруулахыг хориглодог аж. Харамсалтай
нь, энэх
үү тушаалыг
дунд сургуулийн удирдлагууд тэр б
үр
мэддэгг
үй юу, Ховд аймгийн
Булган сумын I дунд сургуулийн 120 гаруй сурагч “
Үдийн цай”-гаараа наполёон торт идсэнээс
хордож,
өнөөдрийн байдлаар 18 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа юм. Иймд бид Боловсрол, соёл,
шинжлэх ухааны яамны Ер
өнхий
боловсролын сургуулийн газрын дарга Д.Эрдэнэчимэгээс дараах асуултад хариулт
авав. Тэрбээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас байгуулагдсан ажлын хэсгийг
ахалж байгаа юм.

-Танай яамнаас
ажлын хэсэг байгуулагдан, Ховд аймгийн Булган суманд ажиллаж байгаа гэж
дууллаа. Хордлогод орсон х
үүхдүүдийн бие ямар байна вэ. Хэчнээн хүүхэд өнөөдрийн
байдлаар эмчл
үүлж
байна?

-Нийт 122 хүүхэд хордлогод орж, эмчлүүлж байсан. Тэднээс өнөөдрийн байдлаар 18 сурагч хэвтэн эмчлүүлж байна. Хоёр хүүхдийн бие хүндэвтэр гэсэн оноштой. Гэхдээ тус сумаас
ир
үүлж байгаа эмч нарын
мэдээллээр х
үүхдүүдийн бие сайжирч байгаа, одоо онцын хүндрэл гарахгүй гэж хэлсэн. Мөн дотуур байранд эмчийн хяналтад байсан
100 х
үүхдээс зургааг нь үлдээн гэр рүү нь буцаасан байна лээ.

-“Үдийн цай”-ны цэсэнд хориглосон бүтээгдэхүүнийг дунд сургуулийн сурагчдад өгсөн гэсэн асуудал яригдаад байгаа. Тэгэхээр Булган
сумын дунд сургуулийн удирдлагад хариуцлага тооцно гэж ойлгож болох уу?

Үдийн цай”-нд өгөхийг хориглосон бүтээгдэхүүнийг сурагчдад өгсөн нь тодорхой байгаа.  Тэгэхээр мэдээж хариуцлагын асуудал яригдаж
таарна. Одоо Булган суманд Мэргэжлийн хяналтын ер
өнхий газрынхан ажиллаж байна. Тэд бас дүгнэлтээ гаргана. Мөн манай яамнаас мэргэжилтэн ажиллаж
байгаа. Тэд б
үгд
хяналт шалгалтаа хийж дууссаны дараа д
үгнэлтээ гаргана. Үүний дараа хэнд ямар хариуцлага тооцох вэ
гэдэг ил
үү тодорхой
болно.

Дээр нь I дунд
сургуульд наполеон торт нийл
үүлдэг
байсан компанийн асуудал яригдаж таарна. Тус компанийнхан б
үтээгдэхүүнээ хүнсний аюулгүй байдлыг хангасан орчинд хийж байв уу үгүй юу гээд шалгах, шинжилгээний хариу гартал хүлээх зүйл ч бас байгаа юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж