П.Сэрдамба Тайваньд гараа эмчлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

П.Сэрдамба Тайваньд гараа эмчлүүлж байна

Монголын олимпийн боксын холбооноос зохион байгуулах сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ. Тус тэмцээнд олимпийн аварга Э.Бадар-Ууган оролцохгүй байх шийдвэр гаргасан тухай мэдээллийг өчигдөр өглөө. Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууганы тэмцээнд оролцохгүй болсон шалтгааныг түүний дасгалжуулагч Д.Ганзоригоос тодруулахад, “Э.Бадар-Ууган Зүүнхараад бэлтгэл хийж байх үедээ нурууны бэртэл авсан. Тэр бэртэл нь сэдэрсэн тул улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож чадахааргүй боллоо. Өнөөдрөөс эмнэлэгт хэвтэх байх” гэлээ. Түүнчлэн маргааш эхлэх улсын аварга шалгаруулах тэмцээний гол тоглогчид болох П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ нар мөн улсын аварга шалгаруулах тэмцээнд бэртлийн улмаас оролцох боломжгүй болсон бөгөөд П.Сэрдамбын хувьд гараа эмчлүүлэхээр Тайвань руу явсан байгаа аж. Тэмцээний техникийн зөвлөгөөн өнөөдөр 15.00 цагаас “Спортын төв ордон”-д болсон юм. 

Ц.Хишиг.
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж