Та эсрэг хүйсний хүнийхээ юуг илүүд үздэг вэ?

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Та эсрэг хүйсний хүнийхээ юуг илүүд үздэг вэ?

Миний
хувьд бол би эрэгтэй хүний зан ааш, биеэ авч яваа байдлыг илүүд үздэг.
Удирдагч, тэргүүлэгч, толгой сайтай бол таалагддаг. Охин болгонтой
маазраад байдаггүй гаднаасаа их зантай харагддаг ч тулаад ярихад хөөрхөн
ааштай банди нар ёстой таалагддаг. Илэн далангүй, ямар ч сэдвээр ярьчих
чадвартай, мэдлэг сайтай байвал даж. Бас өмссөн хувцсаа халтар болгоод
гүйгээд байдаггүй арчаа сайтай банди нар гоё шүү. Халтар банди нар ямар
муухай гээч. Охидууд тэр халтар уу? гэж л хоорондоо ярьдаг. Хумс нь
ургачихсан эрэгтэй ямар аймар харагддаг гэж сананаа… Хумсных нь завсар
хир орчихсон байвал за тгд бүр аймшигтай. Ам нь өмхий байвал ярихаас ч
дургүй хүрмээр… Бас эр хүн шиг байж чадахгүй хэл амаа мэдэхгүй банди
нар ёстой арчаагүй санагддаг. Хов жив хөөцөлдөх нь үнэхээр эрэгтэй хүнд
зохихгүй. Тийм биз???
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж