Ашигт малтмалын хуулийг боловсронгуй болгоно

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Ашигт малтмалын хуулийг боловсронгуй болгоно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан Дэлхийн банкны Монгол Улс дахь салбарын уул уурхайн ахлах мэргэжилтэн Грайм Хайнкоктой уулзаж, “Aшигт малтмалын тухай” хуулийг боловсронгуй болгох зорилгоор Улсын Их Хурал, Засгийн газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар болон бусад оролцогчийг хамарсан хөтөлбөр хэрэгжүүлэх талаар ярилцлаа.  Уулзалтын үеэр ноён Хайнкок дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулах,  Дэлхийн банкны зүгээс санхүүжилт хийх, хамтран хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдэв.  Тус хөтөлбөрийн хүрээнд Ашигт малтмалын тухай хуулийг боловсронгуй болгох буюу уг хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах, Австралийн их дээд сургуулиудаас профессор урин, сургалт, семинар зохион байгуулах, оролцогч тал бүрийн бусдын өмнө хүлээх эрх, үүргийг ил тод болгохын сацуу хариуцлага тооцдог байдлыг сайжруулах зэрэг ажлыг хэрэгжүүлэхийн чухлыг уулзалтад оролцогчид онцлон тэмдэглэлээ.

Ашигт малтмалын салбарын хуулийг боловсронгуй болгох уг хөтөлбөрийг энэ улиралдаа багтаан хэрэгжүүлэх ажээ.

Эх сурвалж: president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж