Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Сайн
байна уу? Би өчигдөр 11 сар хүрлээ. Мөн ч том охин болж байна даа. Ойрд
их сонинтой. Ээж бид 2 Эрдэнэт яваад. Эрдэнэт хот чинь ээжийн минь
төрсөн хот юм шүү дээ. Тэнд бараг 10 хоносон байхаа. Өвөө эмээ 2тойгоо
уулзлаа. Намайг их том бас сахилгагүй хүүхэд болсон байна гэж байна лээ.
Аягүй сонин. Би уг нь их л томоотой байсан гэж өөрийгөө бодоод байгаа.
Тэнд эмээ бид 2 өдөржингөө л гадаа байна. Гадаа их гоё дулаахан яг л зун
шиг байсан. Ээж нэг өдөр намайг усан оргилуур үзүүлнэ гээд бүүр орой
болтол авч явсан боловч усан оргилуур нь ажиллаагүй . Тэнэг усан
оргилуур. Уг нь гоё гэрэл асаад л, хөгжим дугараад л их гоё гээд л ээж
маань хэлж өгөөд л байсан. Бас би эрдэнэтэд хонины гэдэс гэдэг юм идсэн.
Ээж надад элэг гээд нэг муухай өгөхөөр нь би идээгүй, гаргаад хаяцан.
Бас цус гэнэ үү, нэг юм өгөхөөр бараг идээгүй, жоохоон л идсэн. Харин
гүзээ өгсөн. Тэр нь их гоё. Зулгаагаад, хөхөөд, хазаад, мэрээд байхад
хэвэндээ л байж байдаг. Миний дуртай резинэн чихэртэй адилхан болохоор
нь би бүр зөндөө идсэн. Бас Эрдэнэтэд би ээжийн ангийн найзуудтай нь
уулзсан. Аав ээжийн найзууд бараг бүгд намайг их сайн танидаг болохоор
намайг харангуутаа л "Ямар том болоо вэ, ямар хурдан юм бэ" гээл
байгаан. Би тэгээл хэвэндээ л байгаад байхымуу хаашайн. Хүн юм чинь
томролгүй яахав дээ. хэхэ. Эрдэнэтэд ээж минь л нэг сайн амарч авах шиг
болно лээ. Ихэнхдээ эмээ өвөө 2 намайг авдаг байсан болохоор ээж хүссэн
юмаа хийгээд л сайхан байсан байх аа. 

Харин бид 2 Эрдэнэтэд байх хооронд аав утасдаад л "Та 2ыгоо санаж
байна. Хэзээ ирэх вэ? Охин яаж байна?" гээд л бараг өдөр болгон ярина.
Аав ч бид 2ыг гэлтгүй би ч аавыгаа их санасан. "Аав аа?" гээд л дуудах
болгонд аав "Айн? Яасан бэ, миний охин." гэдэг байсан чинь тэнд очсон
чинь аав ерөөсөө тэгэж дугарахгүй болохоор би их гайхсан. Бас хайгаад л
байсан. Нэг өрөөнд орохоор нөгөө өрөөнд байгаа ч юм шиг. Тэгээл тэр
өрөөнд нь орохоор өөр өрөөнд байгаа ч юм шиг. Хааяа шөнө аав дээрээ очиж
байна гэж зүүдэлж байсан. Бас нэг шөнө би аавыгаа намайг санаад гэртээ
уйлж байна гэж зүүдлээд. Тэгээд би бас уйлаад хаясан чинь харин ээж
үнсээд намайг сэрээсэн шт. Тэгээгүй бол би уйлаад л байх байсан байх аа.
Аавыгаа би их санасан.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж