Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Хон Гиль Дон 2

2. Төрсөн эцгээ ч "аав аа" гэж үл чадна.

Цаг хугацаа сум харвах шиг өнгөрч нэг л мэдэхэд Гиль Дон 8 нас
хүрчээ. Дээд доодгүй түүнийг хайрлаж, магтахгүй хүн байхгүй. Ноёнтон
хүртэл дэндүү хайртай байсан боловч Гиль Дон аавыгаа аав аа, ахыгаа ах
аа гэж дуудаж чадахгүй байгаадаа өөрийн дорд гарлыг буруутган харуусдаг
байв.

7 сарын бүтэн сартай шөнө гоо сарыг харан зогсоход намрын салхи жиндүүлж, хун галуун дуу хүний уйтгарт сэтгэлд хүч нэмнэ.

"Эр хүн дэлхийд Күнз, Мэнзийн ухаанаас суралцан, гэрээс гарвал
жанжин, гэрт ирвэл түшмэл болох ёс биш гэж үү? Цэргийн жанжины зэр
зэвсгийг агсаж, өндөр суудал дээрээс түмэн цэрэг захирч, өмнөд рүү Чу
улсыг, умард руу Чүнвоныг төвшитгөн, Чүг улсаныг дайран эзэлсэний дараа
хүнд харуулах нүүртэй, түүхэн үлдээх нэртэй байх нь эр хүний хийх ажил.
Эртний үгэнд "Төрлөхийн хулгайч байхгүй" гэж намайг хэлсэн мэт?
Ертөнцийн хүмүүс ядуу дорд гаралтай ч төрсөн эцэг, төрсөн ахыгаа аав, ах
гэж дууддаг байтал ганцхан миний амьдрал яагаад ийм байна вэ?"

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж