Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Чацаргана гэж юу вэ?

Хураалт
Чацаргана 8-10 сард жимслэх ба аажмаар
хөгширч эхэлнэ. Ингэж чацарганы мод хөгширч ирэхээр түүний зэрэгцээ
үндсээр нь үржүүлж нөхөн сэргээж болно.
Тухайн үеийн шаардлагаас
хамааран чацарганы жимсийг гэсгэлэн буюу хөлдүү үед гараар эсвэл
нарийхан хавчаар төмрөөр шувтарч түүж авна. Чацарганы жимсийг хураах
үедээ мөчир нахиаг хугалж гэмтээхээс болгоомжлох нь чухал бөгөөд
ялангуяа өндөр ургасан модны жимс түүхдээ өндөр шат тавьж хураах нь
илүү тохиромжтой байдаг.Өвөл 11-р сард чацарганы жимс хөлдсөн үед
хураахад хялбар байдаг. Энд модны доогуур дэвсгэр дэвсэж модон муна
мэтээр зөөлөн (модны хальс холтсыг гэмтээхгүй) дэлсэхэд хөлдсөн жимсүүд
унана. Ийнхүү чацарганы жимс хураах үе 8-р сарын сүүл хагасаас 11 -р
сарын дунд үе хүртэл үргэлжилнэ. Жимсийг оройхон хураахад тослог сайтай
байдаг. Жимсийг хаягдалгүй цэвэрхэн түүж, модон хайрцаг, шуудай, шилэн
саванд хийж сэрүүн газар хадгална. Чацарганы бут их бага жимс гарах нь
тухайн сорт арчилгаанаас ихээхэн хамаарах ба нэг бут дунджаар 5-20 кг
жимс өгнө.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж