ЗХУ-ын vед бvтээгдсэн хачин жигтэй Bartini Beriev VVA-14 нисэх онгоц 73 фото

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

ЗХУ-ын vед бvтээгдсэн хачин жигтэй Bartini Beriev VVA-14 нисэх онгоц 73 фото

Та
бvхэндээ 1970-аад оны vед ЗХУ-д бvтээгдсэн нэгэн ер бусын хачирхалтай
агаарын хєлгийн зурган мэдээг уг хєлгийн талаарх товч мэдээллийн хамт
хvргэж байна. Эгц дээш хєєрєх хоёрдмол шинж чанартай Bartini Beriev
VVA-14 нэртэй энэ нисэх онгоцыг усан дээрээс хєєрєх боломжтойгоор мєн
холын зайд єндєр хурдтайгаар нисэх чадвартайгаар бvтээгдэхээр
тєлєвлєгджээ. Онгоцны загварыг агаарын хєлгийн дизайнер, эрдэмтэн Robert
Bartini гаргасан бєгєєд VVA-14 загварыг оросын онгоц vйлдвэрлэгч Beriev
Aircraft Company-тай хамтран гурван vе шаттайгаар бvтээхээр тєлєвлєж
байсан байна. Єргєн цар хvрээтэй судалгааны дvнд анхны VVA-14 загварыг
1972 онд хийж дуусгасан нь 1972 оны 9-р сарын 4-нд анхныхаа нислэгийг
хийсэн юм. 1974 онд хийлдэг хєвєгч тавцангуудыг суулгасан ч vvний
ажиллагааны улмаас олон асуудал гарсан тул 1975 онд туршилтын нислэг
хийсний дараагаар тус хавтангуудыг хатуу хєвєгч хавтангуудаар солихын
хамт онгоцны их биеийг сунгаж, хєєргєх хєдєлгvvрvvдийг нэмэн байрлуулсан
байна. Гэвч 1974 онд онгоцны зохион бvтээгч Bartini нас барснаар энэхvv
тєслийн ажил удааширч, эцэстээ хаагдсан ба энэ хугацаанд Bartini Beriev
VVA-14 онгоц нийт 103 цагийн 107 нислэг хийсэн байжээ. Тєслєєс vлдсэн
цорын ганц онгоц болох VVA-14, No. 19172 загвар нь 1987 онд ОХУ-ын
нийслэл Москва хотоос зvvн тийш 38 км-т орших Monino суурингийн Russian
Federation Central Air Force Museum нэртэй музейд шилжvvлсэн нь єнєєг
хvртэл тус музейн онцгой vзмэр болон байсаар байгаа ажээ.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж