Хөвсгөл аймагт марш тактикийн тэмцээн зохион байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Хөвсгөл аймагт марш тактикийн тэмцээн зохион байгуулжээ

Энэ сарын 20-нд Хөвсгөл аймгийн цэргийн хүрээний анги салбар болох Онцгой байдлын хэлтэс, Хилийн цэргийн 0257 дугаар анги, Зэвсэгт хүчний 321 дүгээр анги, аймгийн Прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба зэрэг хууль хяналтын болон цэрэгжүүлсэн байгууллагуудын дунд марш тактикийн тэмцээн зохион байгуулжээ. Уг тэмцээнд Гал унтраах 27 дугаар ангийн салааны захирагч тэргүүн дэслэгч Т.Батжаргал ахлагчтай хоёрдугаар баг нэгдүгээр байранд, Гал унтраах 27 дугаар ангийн салааны захирагч шадар дэслэгч Л.Бямбасүрэн захирагчтай нэгдүгээр баг хоёрдугаар байранд тус тус шалгарчээ. Мөн цэрэгжсэн байгууллагуудын долоон багийн дунд зохион байгуулсан  “Дэвжээ” тэмцээнд Гал унтраах 27 дугаар ангийн салааны захирагч тэргүүн дэслэгч Ч.Наранбаатар ахлагчтай баг амжилттай оролцож тусгай байрын шагнал хүртсэн байна.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж