Хүний эрхийн боловсролыг түгээнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Хүний эрхийн боловсролыг түгээнэ

Нээлттэй Нийгэм Форум /ННФ/, УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, Хүний эрхийн хангах үндэсний хөтөлбөрийн хорооны (ХЭХҮХХ) ажлын албанаас 2010 оны есдүгээр сарын 22 -нд хамтран зохион байгуулсан уулзалтаар Хүний эрхийн эрдэмтэн судлаач нарын нэгдсэн сүлжээ байгууллаа. Энэхүү сүлжээ нь ХЭХҮХХ-ноос санаачлан ННФ-аас дэмжин байгуулсан Хүний эрхийн сургалт мэдээллийн төвд тулгуурлан үйл ажиллагаагаа явуулах бөгөөд  хүний эрхийн чиглэлээр сургалт судалгааны ажил эрхэлдэг байгууллага хувь хүн бүрт нээлттэй байх юм.
Сүлжээ байгуулагдсанаар Монгол Улс дахь хүний эрхийг хамгаалагч зүтгэлтнүүдийн хүрээг судлаач эрдэмтдийн бүлгээр тэлж байгаа бөгөөд сургалт судалгааны байгууллага болон хүний эрхийн төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах ач холбогдолтой. Улмаар хүний эрхийн бие даасан хараат бус шинжээчдийн бүлэг үүсч хүний эрхийн үндэсний механизмуудын үйл ажиллагааны ил тод, хараат бус, үр нөлөөтэй байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллахаар төлөвлөж байна. Тухайлбал, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос судлаач шинжээчидтэй мониторинг үнэлгээний чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Сүлжээний үйл ажиллагаа нь  хүний эрхийн онолын судалгааны чиглэлээр цаашид ахиц гаргах, хүний эрхийн боловсролыг түгээх үйлсэд хувь нэмрээ оруулна хэмээн  найдаж байна.
Уулзалтын үеэр Монголын  ТББ-уудын Форумаас НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд илгээсэн хүний эрхийн талаарх мэдээлэл болон НҮБ-ын хүний эрхийн шинэ механизм болох Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлтийг мөн танилцуулсан байна.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж