Жvжигчин Megan Fox, хєл бємбєгчин Cristiano Ronaldo нар Armani-гийн рекламанд тогложээ 2 видео

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Жvжигчин Megan Fox, хєл бємбєгчин Cristiano Ronaldo нар Armani-гийн рекламанд тогложээ 2 видео

Америкийн
жvжигчин Megan Fox-ыг секс билэг тэмдэг гэдгийг мєн тэрээр байн байн л
эрчvvдэд зориулсан сэтгvvлvvдийн "hot" гэсэн жагсаалтанд бичигдэж байдаг
гэдгийг та бид сайн мэднэ. Дэлхийн хамгийн халуухан бvсгvй, хамгийн
сайхан бvсгvй хэмээгдэн удаа дараа нэрлэгдэж байсан энэ бvсгvйд тэнгэр
бурхан гоо vзэсгэлэнт зvс царай, гоолиг сайхан бие галбирыг харамгvй
хайрласан тул олон олон бvсгvйчvvд тvvнд нууцхан атаархаж явдаг гэхэд
хилсдэхгvй. Харин дэлхийн хамгийн сайхан залуусын нэг бол португалийн
алдарт хєл бємбєгчин Cristiano Ronaldo гэдэгтэй хэн ч маргахгvй.
Шантаршгvй хичээл зvтгэлийн хvчээр дэлхийн хєл бємбєгийн тvvхэн дэх
хамгийн єндєр vнэтэй хєл бємбєгчин гэгдэж байгаа энэ залуу єнєє цагийн
хамгийн сайхан залуусын нэг. Тэгвэл тєгс тєгєлдрийн илэрхийлэл болсон
энэ хvмvvс дэлхий нэр хvндтэй брэнд Armani-гийн шинэ сурталчилгааны
ажилд оролцож, зураг авалт хийлгэжээ. 24 настай жvжигчин бvсгvйн хувьд
энгэр задгай халаадны цаанаас харагдах Armani-гийн дотуур хувцастайгаар
зочид буудлын vйлчлэгчид хаалга нээж єгч байгаа гоолиг бvсгvйн дvрийг
гаргасан бол 25 настай хєл бємбєгийн од Ronaldo мєн л адил Armani-гийн
бариу дотуур ємднєєс єєр хувцасгvйгээр гэрийн vйлчлэгч эмэгтэйн дэргэд
ямар нэгэн зvйлийг хайн холхих залуугийн дvрийг илэрхийлэн гаргасан
байна.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж