Susan Boyle-ийн шинэ цомог гарна

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Susan Boyle-ийн шинэ цомог гарна

"Авьяаслаг Британичууд” шоуны од Susan Boyle шинэ цомгоо гаргахад бэлэн болсон тухай Columbia Records мэдэгджээ. The Gift нэртэй энэхүү цомог нь түүний хоёр дахь цомог нь бөгөөд ирэх арваннэгдүгээр сарын 9-нд нээлтээ хийн, худалдаанд гарч эхлэх аж.
Түүний хамгийн эхний цомог нь “I Dreamed A Dream” нэртэйгээр гарсан ба нийтдээ есөн сая хувь борлогдон дээд амжилт тогтоогоод байгаа юм.
“Би энэхүү цомгоо бичүүлж байхдаа дуу бүрээ зүрх сэтгэлээсээ мэдэрч,дуулахыг хүссэн. Дуу бол үргэлж миний найз нөхөр байж ирсэн. Зарим үед надад асар том боломжийг олгож байсан. Миний дуунууд хүмүүст баяр хөөр, амралт өгч байгаасай гэж би чин сэтгэлээсээ хүсдэг. Тэр хүслээ би бүх дуундаа шингээж дуулсан” хэмээн  Susan ярьжээ.

Уг цомогт багтсан дууны жагсаалтыг хүргэе.
1.    Perfect Day
2.    Hallelujah
3.    Do You Hear What I Hear (Duet with Amber Stassi)
4.    Don"t Dream It"s Over
5.    The First Noel
6.    O Holy Night
7.    Away in A Manger
8.    Make Me A Channel Of Your Peace
9.    Auld Lang Syne
10.    O Come All Ye Faithful

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж