Жирэмсний үед секс хориотой юу?

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Жирэмсний үед секс хориотой юу?

Жирэмсний үед  секс хийж болох уу эсвэл хүүхэд төрүүлсэний дараа сексийн харьцаанд өөрчлөлт орох уу,  сайжирах уу "муужирах"уу гэж асуудаг хүн олон. Жирэмсэн бол эхний 2 сар, сүүлийн 2 сар болохгүй ээ. Эхний сард зулбах эрсдэлтэй. Харин  сүүлийн саруудад механик "цохилт" өгөөд байхаар дутуу төрж магадгүй байдаг юм. Хvvхэд  төрснөөр хосуудын сексийн амьдралд ямар өөрчлөлт гардгийг юбка өмсдөг /англи, шотланд/ секс судлаачид тодруулсан байна. Ингэхдээ судлаачид нь бэлгийн харьцаанд орох давтамж, хүүхдийн тоо, хүүхэд төрснөөр бэлгийн амьдралд нь чанарын өөрчлөлт гарсан эсэхийг тодруулсан байна.
Хүүхэдтэй болсноор бэлгийн хавьталд орох тоо нь цөөрдөг ч сексийн чанар нь нэмэгддэг гэж асуулгад оролцогсдын дийлэнх нь хариулжээ. Мөн хүүхэдтэй болсон  хосын хоорондын итгэл нь нэмэгдэж, энэ нь эргээд сексийн чанарт нь нөлөөлдөг байна. Санал асуулгад оролцсон хосуудын 63 хувь нь сардаа 2-3 удаагаас долоо хоногт 2-3 удаа хүртэл ойртдог  гэжээ. 43  хувь нь сексийнх нь үргэлжлэх хугацаа нь 20-45 минут, 34 хувь  нь 20-иос цөөн минут, харин 3 хувь нь цагаас илүү удаан үргэлжилдэг гэсэн хариу өгчээ. Энэ судалгаанаас үзвэл хүүхэд төрсний дараах сексийн харьцаандаа ихэнх хосууд сэтгэл хангалуун байдаг аж.

Эрүүлмэнд.мн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж