Жорж Соростой уулзлаа

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Жорж Соростой уулзлаа

Монгол Улсад ардчилал хүний эрхийн институци тогтолцоог хөгжүүлэхэд ноён Соросын оруулсан хувь нэмрийг Ерөнхий сайд С.Батболд өндрөөр үнэлж талархал илэрхийллээ. Уулзалтын үер Монгол Улс Соросын сангийн хамтын ажиллагааг цаашид хүмүүнлэг ардчиллыг  бэхжүүлэх чиглэлээр үргэлжлүүлэх, иргэний нийгмийг төлөвшүүлэх, чөлөөт хэвлэлийн тогтолцоог  хөгжүүлэхэд Соросын сангийн оролцоо чухал гэдгийг Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэлээ. Ноён Ж.Сорос  дэлхийд алдартай хөрөнгө оруулагч бизнесмэн хүний хувьд Монгол Улсын эдийн засагт ашигтай хөрөнгө оруулалт хийх боломж байгааг хоёр талаас хүлээн зөвшөөрлөө. Уулзалтад УИХ-ын дэд дарга Г.Батхүү,УИХ-ын гишүүн Н.Ганбямба, Эрдэс байлаг ,эрчим хүчний сайд Д.Зоригт, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар болон Соросын сангийн удирдлагууд оролцлоо гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.     
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж