УБП-0628 дугаартай Зүүн салаа, халдвартын чиглэлийн автобусыг үйлчилгээнд явахыг хориглов | News.MN

УБП-0628 дугаартай Зүүн салаа, халдвартын чиглэлийн автобусыг үйлчилгээнд явахыг хориглов

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

УБП-0628 дугаартай Зүүн салаа, халдвартын чиглэлийн автобусыг үйлчилгээнд явахыг хориглов

Нийслэлийн нийтийн тээврийн газар,Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг хамтран  нийтийн тээврийн том оврын автобусны үйлчилгээний соёл, ариун цэвэр,тасалбар түгээлт зэргийг  өнөөдрөөс эхлэн шалгаж байна.  Шалгалт энэ сарын 25-ныг хүртэл үргэлжлэх аж.  Өвлийн улиралд авбобусны цонх цантсаны улмаас зорчигчид буух буудлаасаа хэтэрдэг нь ихээхэн бухимдал түрүүлдэг.  Тиймээс цаашид  автобусны буудлыг зарлах арга хэмжээг хэвшүүлэх нь зүйтэй гэж албаныхан үзэж байгаагаа дуулгав.  Дөнгөж сая “Эрдэм транс” компанийн  УБП-0628 дугаартай Зүүн салаа, халдвартын чиглэлийн автобусыг үйлчилгээнд явахыг хориглосон аж. Учир нь уг автобусны цонх нь хагарч скочидсон байсан бөгөөд ариун цэврийн шаардлага хангаагүй байжээ. Тиймээс дээрх дутагдлаа арилгаж, үйлчилгээнд явахыг анхааруулсан” хэмээн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлгийн тэргүүн С.Тойвгоо ярилаа. Дашрамд сонирхуулахад,  уг шалгалт цаашдаа  улирал тутам хийгдэх юм байна.

Б.Анх 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж