Алтан чимэглэлтэй Rolls Royce Phantom

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Алтан чимэглэлтэй Rolls Royce Phantom

Холливудын одод, алдартай тамирчид, хамтлаг дуучид, баячуудын авто гаражид гарцаагүй байх ёстой гэгддэг Rolls Royce Phantom төмөр хөлөг сонсогдох нэрнээсээ л сүрлэг, тансаг чамин байдлыг илтгэдэг. Чамгүй өндөр үнэгүй уг автомашиныг бүр ч тансаг болгон, алтаар чимэглэсэн нь Унгарын Сегед хотноо олны нүдийг хужирлаж байна. Уг Phantom-ын грилл буюу нүүрэн хэсэг, урд болон хойд гэрлийн ирмэг хүрээ, хаалганы бариул, салхины шил болоод хажуугийн цонхны хүрээ, жолооны хүрдний хэсгүүд, яндан зэргийг 24 каратын алтаар чимэглэжээ.

Real Gold Plating компани энэхүү төмөр хөлгийг ийнхүү алтаар чимэглэсэн гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж