Индексжүүлсэн даатгалд хамрагдсан малчдад нөхөн олговор олгожээ

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Индексжүүлсэн даатгалд хамрагдсан малчдад нөхөн олговор олгожээ

Манай улсын хэмжээгээр өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор 3.4 сая гаруй мал хорогдоод байна.  Малгүй болсон айл өрх олон ч малын индексжүүлсэн даатгалд урьд нь хамрагдсан байсан бол нөхөн төлбөр авах боломжтой байсан аж. Улсын хэмжээнд  энэ боломжийг ашиглах дөрвөн аймаг байгаа бол 2013 он гэхэд мал сүргийг бүрэн инедксжүүлэх аргаар даатгах боломжтой болох гэнэ. Энэ жилийн хувьд Увс, Баянхонгор, Хэнтий аймагт туршилтын журмаар малын индексжүүлсэн даатгалыг хэрэгжүүлснээр 388,7 сая төгрөгийн нөхөн төлбөрийг малчдад олгоод байна.  Тухайлбал,Увс аймгийн малчин зургаан сая, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын малчин н.Лхагва бог малаа даатгуулсан бөгөөд зудад малаа алдаж, хохирол амссаны дараа 21.9 сая төгрөгийн нөхөн олговор авсан байна.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж