Quentin Mackay iPad-ны гэр урлажээ | News.MN

Quentin Mackay iPad-ны гэр урлажээ

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Quentin Mackay iPad-ны гэр урлажээ

Quentin Mackay өдгөө зах зээлд ихээхэн амжилт олоод буй iPad таблет компьютерт зориулсан ашиглахад эвтэйхэн, олон зориулалтаар хэрэглэж болохоос гадна хамгаалалтын чанартай, загварлаг гэр урлажээ.
“LUXULOGY” гэх философийн дор Quentin Mackay тансаг чамин байдал болоод техник, технологийн дэвшлийг гайхалтай хослуулж чаддаг нэгэн. Тэрбээр шинэ бүтээлдээ ч энэ байдлаа тусгаж, шинэ төрлийн carbon fibre гэх уян хатан материалыг, хар тугалын арьстай хослуулж, дундуур нь улаан илгэн материалаар зурвас оруулсан нь тун ч хээнцэр болсон байна. Хавтас хэлбэртэй уг гэрэнд iPad-аа хийж, эргээд босоо хэлбэрээр байрлуулан ашиглаж болох гэнэ.
Ирэх сараас эхлэн онлайнаар худалдаалагдаж эхлэх iPad-ны гэр нь iPad-наас ч илүү үнэтэй, тодруулбал, 495 фунт стерлингийн үнээр худалдаалагдах ажээ.

С.Цэлмэг

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

www.freecall.mn 2010-09-22 202.170.67.217

Манай компаний
Freecall карт Та бүхэнд дэлхийн өнцөг булан бүрээс дэлхий 200 гаруй ороны үүрэн болон суурин утасруу холбогдож хамгийн хямд үнээр ярих боломжийг санал болгож байна 11350550

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж