Но-той бас азтай дарга

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Но-той бас азтай дарга

Ардчилсан хүчний холбооны дэд дарга, нийслэлийн АН-ын даргаар шинээр сонгогдоод байгаа Ш.Түвдэндорж. Олон нийтээс ерөнхийдөө “но”-той хүн хэмээх дүгнэлтийг авсан энэ эрхэм Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа энэ алдрыг авсан гэдэг. Улс эх орныхоо аюулгүй байдал, батлан хамгаалах салбарыг 1999-2000 онд хариуцан ажиллаж байхдаа өөрийнхөө хувийн хэрэгцээг харин ч нэг батлан хамгаалаад авсан хэмээн учир мэдэх зарим хүн хэлдэг юм билээ. Дээрээс нь хэлж ярихдаа сайн ч хэлсэндээ хүрдэггүй гээд түүний тухай сайнаасаа саарыг ярих хүн цөөнгүй. Гэсэн ч энэ хүн албан тушаал ахихдаа хэнээс ч илүү азтай нөхөр. Энэ оны нэгдүгээр сарын 25-нд төрийн бус байгууллага болсноо албан ёсоор зарласан Ардчилсан хүчний холбооны гол дүрийн тоглогч нь яах аргагүй Ш.Түвдэндорж байлаа. Харин сүүлийн үед намын нөхөдтэйгээ нийлж нийслэлийн АН-ын дарга С.Эрдэнийг “Түгжилдэх” ажиллагаанд шуурхайлан орсон гэх явган яриа чих дэлсэх болсон. Улмаар уг ажиллагаа нь амжилттай болж, нийслэлийн АН-ын дарга болоод амжлаа. Гэхдээ зүгээр ч нэг энэ суудалд морилсонгүй ээ. Тэрбээр 2012 онд болох УИХ-ын сонгуульд намаа нийслэлээс ялуулахад голлох үүргийг гүйцэтгэнэ гэсэн даалгавар авсан сураг бий. Тиймээс түүний өмнө үлдсэн хоёр жилийн хугацаанд алдаа гаргахгүйхэн шиг амбицлаж сонгогчдын итгэлийг олох арга зам хайх ажил ундрах бололтой. Харин түүнд өвдөг шороодсон С.Эрдэнэ “Түвдэндоржийн “но”-той үйлдлийг нэг л ойлгохгүй байна. Тиймээс дүрмийн дагуу асуудлаа шийдтэл тамга тэмдгийг нь өгөхгүй” хэмээн рэкэтлээд байгаа юм байна.

Т.УРАНГЭРЭЛ

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж