
Аваргын бөгжийг шинэ улирал эхлэхээр гардуулна. Түүний бөгжийг Холливудын олон алдартнууд авах хүсэлтэйгээ илэрхийлсэн ч тэр дуудлага худалдааг бүх хүнд эрх тэгш байхаар зохион байгуулах гэнэ. Энэ талаар тэр “Миний олон найзууд надад бөгжийг минь 50 мянга, 100 мянган ам.доллараар авъя гэсэн санал тавьсан. Гэхдээ тийм их хэмжээний мөнгө төлөх боломжгүй хэрнээ бөгжийг маань авахыг хүсч байгаа олон энгийн иргэд байгаа шүү дээ” гэсэн байна. Тиймээс л тэр дуудлага худалдаа зохион байгуулах хүсэлтэй байгаа ажээ. Энэ дуудлага худалдааны гол зорилго нь олсон ашгаа сургуулиудын эмнэлэгт хандивлаж, бага насны хүүхдүүдийн эрүүл мэндэд тус болохыг зорьж байгаа гэнэ.
Score Studio