Билл Клинтонтой уулзлаа | News.MN

Билл Клинтонтой уулзлаа

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Билл Клинтонтой уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд НҮБ-ын Ерөнхий ассамблейн дээд хэмжээний бүгд хуралдаанд оролцож байна.

Энэ үеэр мөн Ерөнхий сайд хоёр талын уулзалтуудад оролцож бусад улс орны төр засгийн тэргүүнүүд болон дэлхийн улс төр, эдийн засаг, бизнес хүмүүнлэгийн  салбарын нөлөө бүхий хүмүүстэй уулзалт хийж байна.

Есдүгээр сарын 21-ний өдөр Ерөнхий сайд С.Батболд АНУ-ын Ерөнхийлөгч асан, Клинтон “Дэлхийн санаачилга” байгууллагын тэргүүн Билл Клинтонтой Нью-Йорк хотноо уулзлаа.

Тус байгууллага нь хүүхэд эмэгтэйчүүд, цаг уурын өөрчлөлт, сэргээгдэх эрчим хүч, боловсрол, хүрээлэн буй орчныг хамгаалах зэрэг салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгааг Ерөнхий сайд Батболд онцлон тэмдэглээд  дээрх чиглэлүүдээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

 Уулзалтын үр дүнд хоёр тал боловсрол, сайн засаглал, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах чиглэлээр  хамтран ажиллахаар боллоо. Ноён Билл Клинтон тус байгууллагад уул уурхайн салбарт туршлагатай хүн хүчний нөөц байгааг дурдаад дээрх асуудлуудаар хоёр талын албаны хүмүүс уулзан холбогдож ажиллах нь зүйтэй гэлээ.

Уулзалтын дараа Ерөнхий сайд С.Батболд Клинтоны дэлхийн санаачилгын VI уулзалтын нээлтэд оролцлоо. Энэхүү арга хэмжээнд дэлхийн улс төр, бизнес, нийгмийн хамгийн хүндэт төлөөлөгчдийг хуран цуглуулж дэлхий дахины өмнө тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэх тодорхой үйл ажиллагааг төлөвлөдөг байна. Клинтоны дэлхийн санаачилга байгууллага нь 2005 онд байгуулагдсанаас хойш  нийт 57 тэрбум ам.долларын өртөг бүхий 1700 гаруй хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

www.freecall.mn 2010-09-22 202.170.67.217

Сайн байцгаана уу Манай Компани та бүхэнд дэлхийн 200 гаруй оронруу маш хямд үнээр
ярих Freecall Картыг санал болгож байна Холбоо барих утас 11350550

Avatar

www.terguun.net 2010-09-22 203.169.53.2

Эндээс бүх төрлийн киног үнэгүй хурдтайгаар татаарай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж