ирвэл мөнгө авъя, хотоос явбал мөнгө өгье …
Ийм хууль гаргавал зүгээр юм шиг санагдаад байгаа юм. Тэгээд бүр сард
хог, ус, тогны мөнгө авдаг шиг хүн бүр хотод амьдарсныхаа төлбөрийг
банкинд тушаадаг байя л даа. Тэгвэл л энэ их буцалж байгаа хүмүүс цөөрөх
юм биш үү. Хотын даац хэтэрлээ гэж сүүлийн хэдэн жил хүн бүр ярилаа.
Жил ирэх тусам хөдөө нь
эзгүйрээд, хотдоо шаваад л байдаг.
Түүнээс нь болоод нийслэлийн утаа, хог нь дийлдэхээ больсон гэж байгаа.
Монголын гурван сая хүрэх гэж ядаж байгаа хүн амын тал хувь нь хэдэн
жилийн дараа утаанаас болж уушиг нь цоорох дээрээ тулаад байдаг. Энэ
талаар бүр дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас сануулсан. Төр засаг
төвлөрөл багасгахаасаа урьдаар төвлөрөлөөс болж үүсч байгаа асуудлуудыг
нь шийдэх гээд л зүтгээд байдаг.
Ёстой нөгөө цонхоо дулаалахын оронд галаа өрддөг гэгч л болоод байна.
Энэ жил бүр утаа багасгахын тулд гурван дүүргийн гэр хороололд түүхий
нүүрс түлүүлэхгүй гэж байгаа. Утаа гаргадаггүй түлш, шинэ пийшин
үйлдвэрлээд л байдаг. Богд уулаа нүхлэж утаа зайлуулна ч гэж "солиорч"
үзсэн. Бүх иргэндээ орон сууц бариад өгөх ч юм ярьж л байсан.
Гэсэн ч өнөөдөр байдал хэвээрээ ч биш хэд дахин дордоод байна. Энэ
бүхнээс эвтэйхэн гарч болох ганц л арга байна. Хотод амьдарвал татвар
авдаг л болъё. 2000 онд Улаанбаатар хотод шилжиж ирж байгаа хүнээс
татвар авдаг байсан.
Үргэлжлэл