Хойд Пакистанд сургуулийн автобус осолдов

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Хойд Пакистанд сургуулийн автобус осолдов

Өчигдөр Пакистанд олон нийтийг сэртхийлгэсэн нэгэн осол гарсан байна. Уг осол нь Пакистаны Кашмер дахь бүс нутагт болсон бөгөөд осолдохоос өмнө тус автобусанд 35 хүүхэд хоёр эмэгтэй багш байсан байна.

 Уг осол Жухи голын зам дээр болсон ба жолооч жолоодлогоо алдаж 400 метрын гүнд унасан ба аврах багыхан автобусны жолооч болон дөрвөн  хүүхэдийг эсэн мэнд гаргаж авсан хэдий ч хоёр хүүхдийн биеийн байдал их хүнд байгаа аж. Харин үлдсэн сурагчид болон багш нарыг хайж байгаа бөгөөд осол болсон газраас нилээн хол шидэгдсэн байж болзошгүй хэмээн үзэж байгаа юм. Учир нь амьд үлдсэн хүмүүс осол болсон газраас нилээн хол шидэгдсэн байсан юм байна.

Тэднээс ямар нэгэн ул мөр гартал эрлийн багынхан эрлээ үргэлжлүүлэх аж. Ихэнх зам тээврийн осол хөдөө орон нутгийн уулархаг газарт болдог ба тухайн бүс нутгийн ихэнх зам эвдэрч сүйрсэнтэй ч энэ нь холбоотой гэнэ. Пакистанд 2005 онд газар хөдлөлт болсноос хойш ихэнх зам нь эвдэрч сүйрэн улмаар зам тээврийн осол гарах нь ихэссэн бөгөөд энэ оны наймдугаар сард  яг энэ газар мөн зам тээврийн осол гарч байсан юм.

Б.Билгүүн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж