Парис Хилтон Япон руу нэвтэрч чадсангүй

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Парис Хилтон Япон руу нэвтэрч чадсангүй

Олны танил Парис Хилтоныг Лас Вегасын шүүх хар тамхины хэрэгт гэм буруутай болохыг тогтоосны маргааш Японы албаны хүмүүс түүнийг Наритогийн нисэх онгоцны буудал дээр саатуулсан хэмээн түүний хэвлэлийн төлөөлөгч хэллээ.

Цагаачлалын албаныхан одоогийн байдлаар яагаад түүнийг Нарито нисэх онгоцны буудал дээр саатуулан Японруу оруулаагүй болох талаар тодорхой мэдээлэл өгөхгүй байна.

Парис Хилтон Япон руу явахаа хэдэн сарын өмнөөс төлөвлөсөн байсан бөгөөд бизнесийн аялалаа хийхээр явж байсан гэж түүний хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн.
“Парис уг бизнесийн аялалдаа өөрийн бренд болон фенүүдээ гомдоохгүйн үүднээс заавал өөрийн биеэр явах шаардлагатай байсан юм” гэжээ. Хилтон нь хар тамхи авч явсан мөн цагдаагийн шаардлагыг хүлээж авахаас татгалзсан гэх хөнгөнхөн ял авах байсан хэдий ч даваа гаригт түүнийг их хэмжээний кокаин биедээ авч явсан хэмээн ял нь улам хүндэрчээ.  Түүнд нэг жилийн тэнсэн ял оноож, 2000 ам.доллараар торгох мөн 200 цаг олон нийтийн ажил хийлгэхээр болжээ. 

Өнгөрсөн сард ЛасВегаст түүний унаж явсан машинаас марихуана гэх хар тамхины үнэр гарч байх үед нь цагдаа зогсоож түүнийг найз залуутай нь хамт түр саатуулсан байна.

Хилтон өөрийн халааснаас олдсон багахан хэмжээний хар тамхийг өөрийнх нь мөн хэмээн шүүх танхимд хэргээ хүлээжээ.

Түүний хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ Парис өөрийг нь Японд нэвтрүүлээгүй явдалд их “сэтгэл дундуур” байгаа гэв.  

Б.Билгүүн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж