Обамагийн шилдэг эдийн засгийн зөвлөх удахгүй халагдана

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Обамагийн шилдэг эдийн засгийн зөвлөх удахгүй халагдана

Ерөнхийлөгч Барак Обамагийн шилдэг санхүүгийн зөвлөх Ларри Соммэрс энэ жилийн сүүлээр Цагаан ордоныг орхих гэж байна.

Засгийн газрын гол санхүүгийн бодлогыг гаргадаг хороог тэрээр удирдаж байсан юм.

Ерөнхийлөгч түүнийг Америкт маш их хэрэгтэй “туршлага сайтай, ухаантай, мөн сайн шүүгч” хэмээн магтаж байсан аж.

Ноён Соммерсийн удирдлага дор байсан хэлтэс нь Цагаан ордны хамгийн шилдэг санхүүгийн баг байсан бөгөөд тэрээр Харвардын их сургуулийн нэгэн албан тушаалд очих юм байна.

Долдугаар сард улсын төсвийн дарга Пэтэр Орсзаг алба тушаалаа орхиж мөн энэ сарын эхээр Санхүүгийн зөвлөх хорооны дарга Кристина Ромер албан тушаалаасаа буужээ.

Мягмар гаригт АНУ-ийн Холбооны Нөөцийн алба АНУ-ийн эдийн засагт муухан үнэлэлт өгсөн байна.

Тус үнэлэлтийг бодлогын хуралдааны дараа гаргасан бөгөөд мөн АНУ-ийн Холбооны Нөөцийн албаныхан хэлэхдээ эдийн засаг хүндрэлтэй байгаа бол бид нэмэлт алхам хийж туслахад бэлэн гэжээ.

Б.Билгүүн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж