Би чамайг санаад байна

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Би чамайг санаад байна

Би чамайг санаад байна?  Надтай ярилцаач?   
Та өнгөрснийг  мартаж чадахгүй усан нүдлээд л сууж байна уу?  Тэгвэл  та өөрийг  чинь гомдоосон хүн рүү залгахаас өмнө доорх асуултуудыг өөрөөсөө асуугаад үзээрэй.

1.Энэ бүхэн яагаад болсон юм бол?
Зарим тохиолдолд өнгөрснийг эргүүлэн авах гэж оролдох нь бүтэшгүй санаа болдог.  Тэр таныг хуурсан юм биш биз?  Эсвэл та түүнийг  өөр хүнтэй  болсныг анзаараагүй ч байж болно. Гэхдээ та түүнийг үнэхээр буцаж ирээсэй гэж хүсч байна гэж үү?  Хэрэв түүнээс салсан шалтгаан чинь хууран мэхлэлтээс болсон бол танд өнгөрснийг бодитоор харах цаг иржээ.  Өөрийг чинь хуурсан хүнтэй та ирээдүйн амьдралаа сайхнаар төсөөлж чадах уу? Ийм үед нүдээ том нээгээд юу болоод байгааг  сайтар харж, өөртөө үнэнч байх цаг ирнэ гэж “  Мөнхийн хайрын ид шид” номын зохиогч доктор Жоел Блок ярьж байна.

2.Энэ бүхэн надаас болсон  гэж үү? Би түүнийг яагаад буцааж авчрахыг хүсээд байгаа юм бол ?
Магадгүй тэр эхэлсэн байж болно л доо. Гэхдээ та хуучин найз залуугаа буруутгаж, өөрөө ч үүнд хувь нэмрээ оруулсан бол эргэж нийлээд та хоёрын амьдрал бүтэлтэй болох нь эргэлзээтэй. Тиймээс  өнгөрснийг буцаан авчрах гэж оролдох хэрэггүй.

3. Би түүнийг санасандаа тэр үү эсвэл зүгээр нь ганцаардсан даа ингэж байна уу?
Заримдаа бид хэн нэгнийг  санахдаа өөрийн эрхгүй ямар нэгэн зүйл үгүйлээд байдаг.  Гэхдээ ийм  мэдрэмж нь хэн нэгнийг санаснаас биш ганцаардсанаас болох нь элбэг. Хоёулаа гэж сэтгэж байсан хүн ганц бие үлдэхдээ хос хосоороо байдаг энэ ертөнцөд цор ганцаараа болсон мэт санадаг. Энэ  бол та өөрийг чинь гомдоосон этгээдийг санаж байгаа биш, амралтын өдрийг хамтдаа өнгөрүүлж, ярилцаж, хамт унтаж, хооллож, инээлдэж байх хүнийг хүсч байгаагаас тэр.

4.Түүнтэй уулзахдаа юу ярих  билээ?
Хуучин найз залуугаа өөрт чинь сайн хэвээрээ үгүйг олж мэдэхийн тулд уулзая гэхэд нь “ Яагаад одоо гэж ? ” асуу. Юу түүнийг өөр дээр чинь авчирсан болон өөрийг чинь уучилсан үгүйг олж мэд. Хэрэв тэр тэнэг амьтан бол та түүнд ойлгуулах гэж хичээн, буцааж авчрахыг хүснэ гэж үү?

О. Халиун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж